та уншиж байна
Ажил, Бизнесс

Нэрийн хуудас түүний түүх, хэрэглээний тухай

www.hariult.net хариулнет хариул.нет hariultnet hariult.net монголын анхны зөвлөмжийн сайт mongolian first tips site name card business card нэрийн хуудас1Нэрийн хуудас гэдэг нь энгийнээр тайлбарлавал таны түрүүвчинд эсвэл халаасанд явж байдаг жижиг цаасны хэсэгт нэр болон бусад холбогдох зүйлсийг бичиж өөрийгөө сануулахын тулд бусдад өгөдөг зүйл юм байгаан. Ямартай ч нэрийн хуудас маш энгийн атлаа урт удаан түүхийг дамжин өдгөөгийн олон янзын хэлбэр дүрстэй төрөл бүрийн мэдээлэл агуулсан нэрийн хуудас болсон билээ. 17-р зууны үед Европ тивд хэн нэгэн язгууртан айлчлан ирэхдээ энэхүү хуудсыг тараадаг байсан нь анхны хэрэглээ урган гарах үндэс болсон байна. Тэдгээр хуудсууд нь ижил хэмжээ дүрстэй ба бие биенээсээ ялгархын тулд дотор талд нь хээлэн гоёлсон зураг дүрс, нэр алдраа бичдэг байсан бөгөөд яг л хөзөр шиг харагддаг байж. 18, 19-р зууны үед хатагтай нар хэрэглэдэг байсан ба тэд өмнө нь зочилж үзээгүй айлд уригдан очихдоо өөрийн нэрийн хуудсан дээр сэтгэгдлээ бичин хаалгачийн барьсан тавиур дээр тавьдаг заншилтай ба тэр нь гэрийн эзэн хатагтайд хүрэх ёстой байжээ. Бусад зочид ирж буй зочдоо хүлээн танхимд зогсоно. Тэдний араас бүх цугалсан хуудсууд гэрийн эзэн хатагтайд хүрэхдээ булан нь нугалагдсан байх ба үүнийг хаалгач хүлээн авахдаа эзэн нь танхимд байгаа гэдгийг илэрхийлдэг байжээ. Өөр тохиолдолд нэрийн хуудас дундуураа нугалагдсан бол гэр бүлийн эсвэл ойр хамаатан хүн хүрэлцэн ирснийг илтгэдэг байна. Зочид гэрийн эзэн эзэгтэй нарт ямар нэгэн утга санааг нэрийн хуудсан дээр бичиж илэрхийл болно. Үүнээс гадна худалдааны зорилгоор хүмүүс ажил эхлэх эсвэл дуусах үед өөрийн хаягийг газрын зураг дээр буулгасны хамт бие биедээ бэлэглэдэг байжээ.

Орчин үед хүссэн хэв загвараар хийж болдогийг бид бүгд мэдэх билээ. Тэгвэл ямар төрлийн нэрийн хуудас байж болох вэ? Түүнд ямар зүйлсийг багтаасан байвал зохих вэ?

Нэрийн хуудcанд байх 10 чухал хэсэг

1. Овог нэр – Бүх нэрийн хуудас хувь хүний нэртэй байна гэсэн ойлголт байхгүй. Үүний оронд байгууллага, үйл ажиллагааны нэр байж болдог.

2. Байгууллага ба үйл ажиллагааны нэр – Эдгээр нь заавал байдаг ба логоны хамт тод хүний нүдэнд илхэн тусахаар байрлах ёстой. Зарим алдартай байгууллага, компний хувьд нэр бичиж шаардлагагүй зөвхөн лого тавихад болдог.

3. Хаяг – Бодит хаяг болон онлайн хаяг нь нэг нэгээрээ эсвэл хоёулаа бичигдэж болно.

4. Утасны дугаар – Хэд хэдэн холбоо тогтоож болох утасны дугаар болон факсийн байж болно. Гэхдээ энэ тохиромжгүй гэсэн дугаарын үлдээсэн нь зөв. Хэрвээ хэрэгцээтэй гэж үзвэл олон улсын кодыг оруулж өгөхөө битгий мартаарай. Дугааруудыг зураас, таслал, хаалт болон өөр бусад тэмдэгтүүдээр тусгаарлаж болно.

5. И-майл хаяг – Инетернетийн орчны бизнесийн үйл ажиллагаа гэлтэйгүй бусад төрлийн бизнест интернет хаяг нь зарим тохиолдолд утасны дугаараас илүү хэрэгцээтэй холбоо тогтоох хэрэгсэл болдог. Ихэвчлэн гадаад улсаас холбогдох тохиолдолд.

6. Веб хуудас – Веб хаяг нь http://-тэй эсвэл үгүй бичигдэж болно. И-майл хаяг нь веб хуудастай хамт бичигдэхэд ихээхэн зохицдог билээ.

7. Ажил алба – Зарим хүмүүс албан тушаал гэж хэлдэг байх. Энэ тийм ч шаардлагатай элемент биш юм.

8. Уриа эсвэл тодотгол – Үйл ажиллагаа яг таг тогтоогүй тодорхой буса байгаа нөхцөлд үйл ажиллагааны нэрний оронд бичиж болно. Заримдаа энэ нь эерэг үр дагаварт хүргэдэг талтай.

9. Лого – Худалдааны таних тэмдэг нь заавал хэвлэгдэх зүйл юм. Лого нь таних тэмдэг болхоос гадна үйл ажиллаагааны чиглэлийг таниулах, эргээд бусдад цээжлэгдэхэд дөхөм хэрэгсэл юм.

10. Үйлчилгээ эсвэл бүтээгдэхүүний жагсаалт – Нэрийн хуудас нь хоёр талтай байдаг ба хоёуланг ашиглаж болдог. Хэрэв та Англи хэлтэй улсаас бусад улсад байгаа бол Монгол хэлээрээ нөгөө талд нь аль нэг үйл ажиллагаа чиглэсэн улсын хэлээр эсвэл таны үйлчилгээ, бүтээгдэхүүнээ таниулах зорилгоор хэвлэж болно

Хэрэглээ

1. Халаасандаа, түрийвчинд, цүнхэндээ, ажлын ширээн дээр, оффисийн ойролцоох хүлээн авагч дээр байрлуулах. Заримын машиндаа үлдээж болно. Гэрээсээ гарахдаа цаг, түрийвчээ авсан эсэхээ шалгадаг бол нэрийн хуудсаа бас шалгах ёстой шүү.

2. Нэрийн хуудсуудыг тохиромжтой зориулалтын саванд авч явах эсвэл байрлуулах. Учир нь тэд шинэхэн байх ёстой.

3. Хамааралтай үйлчилгээ, хүргэлт бүрт нэрийн хуудсыг оролцуулах. Хэрвээ таны бизнес сав баглаа бодолтой бүтээгдэхүүн борлуулдаг бол эсвэл өргөн хэрэглээний супермаркетээс бусад худалдан авалт бүрт төлбөрийн баримт (bill) өгдөг бол түүнтэй хамт нэрийн хуудсаа өгөөрэй. Харин интернетийн орчинд бизнес хийдэг бол и-майл хаягандаа байрлуулахын зэрэгцээ гарын үсэг хавсаргаж болдог.

4. Цаасны хэсэгт ямар нэгэн зүйл тэмдэглэж өөр бусад хүнд өгөх гэж байгаа бол тэрхүү цаасыг нэрийн хуудсаараа орлуулаарай. Жишээ нь: Хэн нэгэнтэй таарч шууд холбоо барих хувийн утасны дугаар өгөх, зарим нэг тэмдэглэл хийж өгөх гэж байгаа бол нэрийн хуудсан дээрээ бичиж өгөөрэй.

5.  Таны албан ажилчдын дунд бусадын анхаарлыг татдаггүй хүн байгаа бол тэгэнд ч бас компаний нэрийн хуудас хийж өгөх хэрэгтэй үүнд багахан ч гэсэн баярлах болно. Заавал үүнийг хийгээрээ.

6. Ресторанд типтэй хамт тавих

7. Гэр бүлийн гишүүддээ өгөх. Ямар нэгэн яаралтай тусламжийн үед ч хэрэг болдог.

8. Орон нутгийн бизнесийн холбоодын мэдээллийн тавиур дээр хэдийг тавихад буруутахгүй.

About СУРАГЧ

Хийж байгаа зүйлдээ үнэнч байхын зэрэгцээ өөрийн үнэт чанараа үргэлж хадгалж байгаарай

Discussion

No comments yet.

Leave a comment

Water Consult

We supply the world by the liquid gold

Theme Showcase

Find the perfect theme for your blog.

WordPress.com News

The latest news on WordPress.com and the WordPress community.